Гадаад мэдээ

Нийт 7739 мэдээ байна
post thumbnail

Их Британи улс хөгжүүлж буй лазерын шинэ зэвсгээ "Украинд илгээх боломжтой" гэв

Их Британийн хөгжүүлж буй өндөр чадлын лазерын зэвсгийг Оросын дронуудыг устгах зориулалтаар Украинд илгээх боломжтойг тус улсын батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Сайд Грант Шаппсын үзэж байгаагаар уг шинэ зэвсэг нь Европын дайн мөргөлдөөнд “асар том үүрэг гүйцэтгэх” магадлалтай гэнэ. DragonFire нэртэй уг зэвсгийг 2027 онд ашиглалта...

post thumbnail

Турк улсад агаарын дүүжин тээвэрт осол гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, долоон хүн бэртжээ

Баасан гарагт Туркийн аялал жуулчлалын хот Анталягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтсэн байна. Нийтдээ 200 орчим хүн агаарт дүүжлэгдэн гацжээ. Агаарт гацсан хүмүүсийг аврахаар шөнийн дурангаар тоноглосон нисдэг тэрэгнүүдийг дуудсан тухай Анталя хотын захирагч Мухиттин Бо...

post thumbnail

Казакстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгддэг гэлээ

Казакстаны сангийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагаа хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг өнгөрсөн жил гарсан. Тус хэргийн шүүх хурал одоо явагдаж байгаа юм.  Казакстан улсад 2017 онд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэргийг гэмт бус болгон өөрчилж, шийтгэл болгон торгууль ногдуулдаг болгон өөрчилжээ. Энэ нь эмэгтэйчүүдэд хүчи...

post thumbnail

Өмнөд Солонгосын парламентын сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа

Лхагва гарагт Өмнөд Солонгосын парламентын сонгуулийн санал хураалт явагдаж дуусахад гол сөрөг хүчин болох либерал үзэл баримтлалтай Ардчилсан Нам ялалт байгуулсан нь тодорхой болжээ. Ардчилсан Нам эвслийн жижиг намын хамт тус улсын Үндэсний Ассемблейн 300 суудлын 180 орчмыг авахаар болж байна. Гэхдээ нийт суудлын гуравны хоёрыг авч, үнэмлэхүй олон...

post thumbnail

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас есөн хүн амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртжээ

Тайваньд өчигдөр /2024-04-03/ 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийн улмаас одоогоор есөн хүн амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна. Үүнээс гадна нурсан авто замын хонгил, байшин барилгад гацсан 127 хүнийг аврах ажил үргэлжилж байна. Газар хөдөлсний дараа хөрш Япон, Филиппин улсуудын зарим арлууд...

post thumbnail

Франц, Хятадын харилцаа илүү тогтвортой ирээдүйг бий болгоно гэв

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ "Францын Европ, гадаад хэргийн сайд Сежурнет 4-р сарын 1-нд Хятадад айлчилсан. Уг айлчлалын талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь: " Энэ удаагийн айлчлал нь Гадаад хэргийн сайд Сежурнет үүр...

post thumbnail

Сенегалын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч тангараг өргөлөө

Татварын байцаагчаар ажиллаж байсан Бассиру Диомай Фай мягмар гарагт Сенегал улсын ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Өдгөө 44 настай тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болж байна.  Б.Фай өмнөх ерөнхийлөгч Макки Саллын тэргүүлсэн эрх баригч эвслээс нэр дэвшигч Амаду Баг ялсан юм. С...

post thumbnail

Истанбулын шөнийн цэнгээний газарт гал гарч 29 хүн амиа алджээ

Истанбул хотын Бешикташ дүүргийн орон сууцны барилгад гал гарсны улмаас амиа алдсан хүний тоо 29 болж нэмэгджээ.  Өмнө нь 25 хүн амиа алдаж, хүнд зэргийн түлэгдэлтэй гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Истанбул мужийн захирагч Давут Гюль мэдэгдсэн юм.  Гал түймэр орон нутгийн цагаар 12 цаг 47 минутад Гайреттепе дүүргийн (Бешикташт дү...

post thumbnail

Ши Жиньпин, Жо Байден нар утсаар ярьжээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар утсаар ярив. Тэд Хятад Америкийн харилцаа, хоёр талын хамтдаа сонирхож буй асуудлаар нээлттэй ярилцжээ. Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгч тантай би Сан Францискод уулзаж, ирээдүйд чиглэсэн &ldquo...

post thumbnail

Финландын сургуульд 12 настай хүүхэд гал нээсний улмаас нэг хүүхэд алагдаж, хоёр хүүхэд шархаджээ

Өчигдөр буюу Мягмар гарагт Финландын нийслэлийн ойролцоох нэгэн дунд сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас нэг хүүхэд алагдаж, хоёр хүүхэд шархаджээ. Нийслэл Хельсинки хотын ойролцоох Вантаа хотын сургуульд гарсан уг аллагын сэжигтэн нь 12 настай хүүхэд болсон байна. Халдлага үйлдэгч болон хохирогчид нь бүгд нас чацуу, фин үндэстэн хүүхдүүд...